Нүүр хуудас

Удирдамж


“DIGITAL CUP” 2025 ШИЛЖИН ЯВАХ ЦОМ

Нэг. Тэмцээний зорилго

  • 1.1. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын байгууллагуудын хооронд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, хамтран ажилдаг байгууллагын ажилчидтай танилын хүрээгээ өргөжүүлэх, ажилчдын ажлын бүтээмжийг идэвхжүүлэх зорилтын хүрээнд ээлжит тэмцээнийг зохион байгуулахад оршино.

  • Хамрах хүрээ:

  • · Үндэсний дата төв УТҮГ

    · И-Монгол академи УТҮГ

    · Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ

    · Харилцаа холбооны зохицуулах хороо

    · Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар

  • Зохион байгуулагч:

  • · И-Монгол академи УТҮГ

Хоёр.Ерөнхий зүйл

  • 2.1. Спортын төрөл, бүрэлдэхүүн:

    • 2.1.1. Сагсан бөмбөг/эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 хүртэлх тамирчин/

    • 2.1.2. Волейбол /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 хүртэлх тамирчин/

    • 2.1.3. Ширээний теннис /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 2 тамирчин/

    2.2. Тэмцээнийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.

  • /Тэмцээн болох өдөр, цаг, зохион байгуулах газрыг техникийн зөвлөгөөний үеэр эцэслэн зарлана/

  • 2.3. Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг хүлээн авах

    • 2.3.1. Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг хавсралтад заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 03-10-ны өдрүүдэд “И-Монгол академи” УТҮГ-ын ажилтны (Zayamandakh@ema.gov.mn) цахим хаягаар ирүүлнэ. Тэмцээнд оролцох тамирчид заасан баримт бичгийг цээж зургийн хамт хавсарган ирүүлэхдээ өөрийн овог, нэр, гар утас, байгууллагын нэр зэрэг мэдээллийг заавал бичнэ. /Хариуцах ажилтны мэдээлэл: Б.Заяамандах /Утас:8801-3165/, Б.Мөнхсайхан /Утас:9505-4115/

  • 2.4. Тэмцээний техникийн зөвлөгөөн:

    • 2.4.1. Техникийн зөвлөгөөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “И-Монгол академи”-ийн 406 тоот хурлын танхимд 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

    • 2.4.2. Техникийн зөвлөгөөнд зохион байгуулагчийн төлөөлөл, тэмцээнд оролцох байгууллагын багийн ахлагч 1 тамирчны хамтаар оролцоно.

    • 2.4.3. Техникийн зөвлөгөөнөөр тоглолтын дэг, хуваарь, хугацаа, тоглолтын дараалал, оноолтыг эцэслэнэ.

  • 2.5. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаа:

    • 2.5.1. “DIGITAL CUP” 2025 ШИЛЖИН ЯВАХ ЦОМ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цагт “FAMILY SPORT CENTER”-д болох бөгөөд баг, тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

    • 2.5.2. Тэмцээний нээлтэд байгууллагын удирдлагууд оролцож, нээлт хийнэ.

    • 2.5.3. Тэмцээний нээлт, хаалтын жагсаалд спорт зааланд баг тамирчид байгууллагынхаа туг, далбаатай жагсана.

Гурав.Баг тамирчид тавигдах шаардлага

  • 3.1. Тэмцээнд оролцох баг тамирчдыг тухайн байгууллагаас томилогдсон багийн ахлагч удирдаж, зохион байгуулна.

  • 3.2. Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг тусгай маягтын дагуу бөглөж, баталгаажуулсан байна.

  • З.З. Баг тамирчид тэмцээний дүрэм, журам болон зохион байгуулагчийн зааврыг баримтлах бөгөөд хөгжөөн дэмжигчид хувийн сахилга батыг чандлан сахина.

  • З.4. Тамирчид тод ялгарах өнгийн, ар өвөрт нь хувийн дугаар бүхий тоглолтын ижил өмсгөлтэй байна.

  • З.5. Хувцасны өнгө ижил эсвэл төстэй байх тохиолдолд талбайн эзэн буюу зүүн /урд/ талд бичигдсэн баг тоглолтын өөр өмсгөл өмсөнө.

  • 3.6. Багийн тоглогч нь 3 сараас дээш тухайн байгууллагадаа ажилласан /Үндсэн ажилтан/ байх ёстой ба тамирчдын нийгмийн даатгалын лавлагааг шалгаж тэмцээнд оролцох эрх олгоно.

Дөрөв.Тэмцээний заавар

  • 4.1 Техникийн зөвлөгөөн дээр тэмцээний төрөл тус бүрээр сугалаа сугалж, оноолт, хугацаа, дарааллыг тогтооно. Тухайн тоглогч албан хаагчийн иргэний үнэмлэх, томилогдсон тушаал, ажлын үнэмлэхийг шалгаж тэмцээнд оролцох эрх /мандат/ олгоно.

  • 4.2. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг тухайн байгууллагын багийн ахлагч албан хүсэлт гаргаж зохион байгуулагчид өгч, тэмцээний ерөнхий шүүгчтэй хамтран шийдвэрлэнэ. Талбайн шүүгч зөвхөн тухайн тоглолттой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.

  • 4.3. Маргааны нотлох баримтыг үндэслэн “DIGITAL CUP” 2025 ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-д оролцогч байгууллагын багийн ахлагч нар хуралдаж шийдвэрлэнэ.

  • 4.4. Энэхүү удирдамжаар зохицуулагдаагүй бусад нөхцөл байдал үүсвэл уг асуудлыг тухайн спортын төрлийн олон улсын холбооноос гаргасан дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

  • 4.5. Сагсан бөмбөгийн тэмцээнд талбай дээр эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин тус бүр оролцоно. Хэсгийн тоглолтууд эрэгтэй 10, эмэгтэй 8 минутаар 2 үе явагдах бөгөөд үе болгоны сүүлийн 3 минут цэврээр явагдана. Тэнцсэн тохиолдолд 5 минут (цэвэр минут) сунгаж ялагчийг тодруулна. Финалын тоглолтууд 10 минутаар 2 ээлж явагдах бөгөөд тэнцсэн тохиолдолд 5 минут (цэвэр минут) сунган ялагчийг тодруулна.

  • 4.6. Волейболын тэмцээнд талбай дээр эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин байх бөгөөд 2 үе 25 оноогоор тоглох ба 3 дахь үе 15 оноогоор тоглоно. Багийн бүрэлдэхүүн дутуу үед тоглолтод оролцохыг хориглоно.

  • 4.7. Ширээний теннис нь хэсэгтээ 4 хүнтэй тойргоор тоглоно. Хэсгээс эхний 1,2 -р гарсан тамирчин цаашид шигшээ тоглолтод шалгарч, хасагдах системээр тоглож эхний 3 байр шалгаруулна.

  • 4.8. Тухайн төрөлд оролцож буй баг тэмцээн эхлэх цагтаа талбайд гараагүй тохиолдолд 5 минут хүртэл хүлээх бөгөөд хэтэрсэн тохиолдолд тухайн багийг хожигдсонд тооцно.

Тав. Дүгнэх, шагнал урамшуулал

  • 5.1. Тэмцээний зохион байгуулалтын хураамжид байгууллага тус бүр 2,500,000 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө бэлнээр болон дансаар холбогдох ажилтанд хураалгана. /Б.Заяамандах /Утас: 8801-3165/

  • 5.2. Медалийг сагсан бөмбөг, волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин, ширээний теннисийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 тамирчнаар тооцож олгоно. Мөн хөгжөөн дэмжигч багийн шагнал, шилдэг тоглогч эрэгтэй, эмэгтэй нийт 4 шагналыг шүүгчид санал хурааж олонхын саналаар олгоно. Мөн нийлбэр оноогоор хамгийн бага оноо авсан баг шилжин явах цомын эзэн багаар шалгарна.

  • 5.3. Тэмцээний бүх төрлийн нийлбэр дүнг бага онооны системээр дүгнэнэ. Тэмцээний бүх төрөлд оноо өгөх байдал: I байр 1 оноо, II байр 3 оноо, III байр 5 оноо, IV байр 7 онооо, V байр 9 оноо тус тус байна. Хэрвээ багийн оноонууд тэнцвэл эрэгтэй багийн сагсан бөмбөгийн медалийн чанар харж байр эзлүүлнэ.

  • 5.4. Энэхүү зааврын 3.2-3.5 дахь заалтыг зөрчсөн баг, тамирчныг тухайн төрлийн сүүлийн байранд орсонд тооцож 9 оноо өгнө.

  • 5.5. Тэмцээнд оролцогч байгууллага нь оролцоогүй тэмцээний төрөл тус бүрд хамгийн сүүлийн байранд орсонд тооцож 9 оноо өгнө.